Английн премьер лигийн 8 дугаар тойрогт хүснэгтийг ганц ч хожигдолгүй тэргүүлж яваа "Манчестер Сити" болон "Ливерпүүл" клубүүд учраа тааран тоглож байгаа билээ. Энэхүү тоглолт маргааш болно. Тэгвэл "Сити"-гийн шилдэг хагас хамгаалагч Кевин Де Брюйне болон Бенжамин Менди нар "Ливерпүүл"-тэй хийх тоглолтод оролцох боломжтой болжээ.
Бельги хагас хамгаалагчийн хувьд наймдугаар сард өвдгөндөө бэртэл авсан. Харин энэ сарын 1-ээс эхэлж үндсэн багийн бэлтгэлт оролцож эхэлсэн билээ.