Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо Залуучуудын олимпын III наадам өнөөдөр хөшгөө нээх гэж байна. Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх Залуучуудын олимпын III наадамд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчид оролцоно.
Спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх энэ удаагийн наадамд Монгол Улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.