Францын Лиг-1-ийн 9 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “ПСЖ” талбайдаа “Лион” клубыг хүлээж авч, 5:0-ээр бутниргэлээ. Ингэснээр 9 тойрог дараалан хожиж, 27 оноотойгоор 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна.
Тоглолтын 9 дэх минутад Неймар торгуулийн цохилтоос тооны харьцааг нээж, улирлын 8 дахь гоолоо оруулсан юм. Түүний араас Мбаппе 61, 66, 69, 74 дэх минутад буюу 13-хан минутын дотор покер хийж, дэлхий нийтийг алмайрууллаа. Ингэснээр тэрбээр Лиг-1-т 8 гоолтой болж, Неймарын хамтаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.