Францын “ПСЖ” клуб “Лион”-ыг 5:0-ээр буулгаж авахад Килиан Мбаппе 4 гоол оруулсан билээ. Тэгвэл тэрбээр “ПСЖ” клубын түүхэнд покер хийсэн 7 дахь хөлбөмбөгч болж байгаа ажээ. Түүнээс өмнө Неймар, Эдинсон Кавани, Златан Ибрагимович, Кристиан, Патрис Локо болон Карлос Бьянки нар покер толилуулж байжээ.
Мөн Мбаппе 19 нас 9 сартайдаа дөрвөн гоол оруулсан нь Лиг-1-ийн түүхэнд хамгийн залуудаа покер хийсэн хөлбөмбөгч болж байгаа юм байна. Түүнээс гадна, энэ бол Лиг-1-ийн сүүлийн 45 жилийн хугацаан дахь хамгийн хурдан покер аж. Тэрбээр 13 минутын дотор 4 гоол оруулсан билээ.