Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб Украины “Шахтёр” багийн хагас хамгаалагч Фредийг авах хэлэлцээр хийж байгаа бөгөөд амжилттай болоход ойртсон байна. Тэд тоглогчтой өөртэй нь хийх гэрээгээ аль хэдийнэ санал болгочихосон аж.
“Шахтёр” клубын хувьд Фредийн төлөө 50 сая евро шаардаж байгаа юм байна. “Манчестер Сити” клуб өмнө нь түүнийг авахаар оролдсон ч үнэ дээрээ тохиролцож чадаагүй юм. Фред 2013 онд Бразилийн “Интернасьонал” клубээс 15 саяар “Шахтёр” руу шилжиж байсан билээ.