“Алтан бөмбөг”-т нэр дэвшсэн 30 хөлбөмбөгчийн нэрийг зарлалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-09

Францын “France Football” сэтгүүл “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөх 30 шилдэг хөлбөмбөгчийн нэрийг зарлалаа.  Дэлхийн аварга болсон Францын шигшээгээс 7 хөлбөмбөгч “Алтан бөмбөг”-т нэр дэвшлээ. Харин клубээс Аваргуудын лигт түрүүлсэн “Реал Мадрид”-аас 8 хөлбөмбөг нэр дэвшсэн байна.

Эхний тавт:  Серхио Агуэро (Манчестер Сити, Аргентина), Алиссон (Ливерпүүл, Бразили), Гарет Бэйл (Реал, Уэльс), Карим Бензема (Реал, Франц), Эдинсон Кавани (ПСЖ, Уругвай).

Хоёрдугаар тавт:  Тибо Куртуа (Реал, Бельги), Криштиано Роналдо (Ювентус, Португал), Кевин де Брюйне (Манчестер Сити, Бельги), Роберто Фирмино (Ливерпүүл, Бразил), Диего Годин (Атлетико, Уругвай).

Гуравдугаар тавт: Антуан Гризманн (Атлетико, Франци), Эден Азар (Челси, Бельги), Иско (Реал, Испани), Харри Кейн (Тоттенхэм, Англи), Нголо Канте (Челси, Франц).

Дөрөвдүгээр тавт: Уго Льорис (Тоттенхэм, Франц), Марио Манжукич (Ювентус, Хорват), Садьо Мане (Ливерпүүл, Сенегал), Марсело (Реал, Бразил), Килиан Мбаппе (ПСЖ, Франц).

Тавдугаар тавт: Лионель Месси (Барселона, Аргентин), Лука Модрич (Реал, Хорват), Неймар (ПСЖ, Бразил), Ян Облак (Атлетико, Словени), Поль Погба (Манчестер Юнайтед, Франц).

Зургадугаар тавт: Иван Ракитич (Барселона, Хорват), Серхио Рамос (Реал, Испани), Мохамед Салах (Ливерпүүл, Египет), Луис Суарес (Барселона, Уругвай), Рафаэль Варан (Реал, Франц).

“Алтан бөмбөг”-ийн ялагчийг ирэх арванхоёрдугаар сарын 3-ны даваа гарагт зарлана.