Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар улсын төсвийн сахилга бат, төрийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Үүнд:
• Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмж, эрүүл мэндийн санхүүжилт, хүүгийн төлбөр, зээлийн үйлчилгээ зэрэг төлбөрүүдийг эн тэргүүнд санхүүжүүлэхэд анхаарах;
• Шинэ гэрээ, худалдан авалт хийх асуудлыг он дуустал царцаах;
• Төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос нэмэлт орлого төвлөрүүлэх боломжийг судлан, арга хэмжээ авах;
• Иргэд, ААН-үүдэд хүндрэл үүсгэлгүй зөвлөн туслах байдлаар татварын өр төлбөрийг барагдуулж, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
• Түүхий эдийн үнэ буурсан энэ цаг үед бусад боломжит арга хэрэгслийг хуулийн хүрээнд хэрхэн оновчтой ашиглаж болох талаар танилцуулах үүрэг чиглэлийг Сангийн яам, Татварын Ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.
