Герман мэргэжилтэн Майкл Вайссын удирдлага дор Монголын шигшээ баг FIFA DAYS буюу ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд Сингапур , Лаосын шигшээ багуудтай тоглоно. Эхний тоглолт болох Сингапур улсын шигшээ багтай тоглохоор шигшээ баг 10 сарын 9-ний орой Чанги ОУ-ын нисэх онгоцны буудалд газардсан.
Харин өнөөдөр халуун, бүгчим цаг агаар угтан авсан Сингапур улсын уур амьсгалд дасгах, дасан зохицуулах зорилготойгоор богино алхалтыг хийлээ. Залуус 19:00 цагаас 3500 хүний суудалтай Бисхан цэнгэлдэхэд эхний бэлтгэлээ хийнэ. Харин энэ сарын 12-ны өдөр чансаанд нөлөөлөх чухал тоглолтыг дэлхийн чансааны 166-р байран бичигддэг Сингапур улсын шигшээ багийн эсрэг хийнэ.