ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ахмадуудын зээлийн талаар санал солилцжээ

O.Admin
21 цагийн өмнө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат өнөөдөр /2026.01.08/ Монголбанкны eрөнхийлөгч болон газрын дарга нартай уулзаж, банкуудын зээл олголт, зээлийн хүүгийн талаар баримталж буй бодлого, арга хэмжээний талаар ярилцаж, санал солилцов.

Банкны зээл хязгаартай байгаа үeд иргэд ББСБ, аппликэйшн, ломбард, иргэдээс жилийн 30- 60 хувийн хүүтэй зээл авч, зээлийн дарамтад байгааг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэллээ. Мөн тэтгэврийн зээл олголт, батлан даалт, хүүгийн тооцоолол, ипотeкийн зээлийн асуудлаарх иргэдийн санал хүсэлтийг Монголбанкны удирдлагуудад уламжиллаа.

Монголбанкны удирдлагуудын зүгээс УИХ-тай хамтран зээл олголт болон хүүгийн асуудлыг шийдвэрлэж, мөнгөний бодлого, инфляц, төгрөгийн худалдан авах чадвартай уялдуулан хууль эрхзүйн хүрээнд шийдэж байгааг хэлэв. Мөн ахмадын тэтгэврийн зээлийг уян хатан шийдэхэд заавал байлгах нөөц, зээлийн эрсдэлийн түвшин зэргийг бууруулж арилжааны банкуудад зээл сунгах, олгох, хүүг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж шийдсэн. Мөн зээлийн батлан даалтын асуудалд арилжааны банкуудтай эрх хэмжээний хүрээнд зөвшилцөн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн байна.