Дэлхийн хөлбөмбөгийн лигүүд энэ долоо хоногт завсарлаж, шигшээ багуудын тоглолт эхэлж байгаа юм. Өнгөрсөн шөнө Италийн шигшээ баг талбайдаа Украиныг хүлээж авч, нөхөрсөг тоглолт хийсэн юм.
Албан ёсны тоглолтын өмнө бэлтгэлээ шалгасан энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 55 дахь минутад Бернардески тооны харьцааг нээсэн. Харин 62 дахь Малиновский гоолдож, тэнцүүлжээ.