Монголын шигшээ Сингапур, Лаостай нөхөрсөг тоглолт хийхэд бэлэн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-11

Үндэсний шигшээ баг өнгөрсөн  сарын 2-ны өдрөөс хойш 3 тоглолт хийж ганц ч ялагдал хүлээгээгүй. Түүхэн энэ цуврал үргэлжлэх эсэхийг бид энэ сарын 12-ны өдөр харах болно. Маргааш  манай залуус дэлхийн чансааны 166-р байранд бичигдэж байгаа Сингапурын шигшээ багтай тоглох юм.

Энэ тоглолтын дараа 16-ны өдөр Лаос улсын нийслэлд очиж мөн чансааны төлөөх чухал тоглолтыг хийх юм. Эдгээр тоглолтууд нь ирэх сард Тайвань улсад зохион байгуулагдах Зүүн Азийн АШТ-ий бэлтгэл болоод зогсохгүй FIFA DAYS-ийн хүрээнд явагдаж байгаа учираас чансааны оноонд ч нөлөөлнө.

Энэ удаагийн хоёр нөхөрсөг тоглолтонд шигшээ багт:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ, А.Сайханчулуун

Хамгаалагч: Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал, Д.Төрбат, О.Мөнх-Оргил, Б.Даваажав, С.Өсөхбаяр

Хагас хамгаалагч: Х.Цэнд-Аюуш, А.Нармандах, С.Ганхуяг, Ж.Сүндорж, А.Тэмүүжин, Б.Төгсбилэг, С.Гал-Эрдэнэ, Б.Балжинням, Ц.Мөнх-Эрдэнэ

Довтлогч: Ц.Төмөр-Очир, Н.Наранболд, М.Жансерик, П.Энхбилэг, 
Б.Хаш-Эрдэнэ нар дуудагдаад байна.