ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Алтангэрэл: Н.Алтанхуягийг дөрөвдэх удаагаа шүүх гэж байна

O.Admin
1 цагийн өмнө

АН-ын ээлжит мэдээллийн цаг буюу "4:11" уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжтой кандитат гэгдэж буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хэлмэгдүүлж байна хэмээн УИХ-ын гишүүн, Хуульзүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл мэдэгдлээ.

Тэрбээр, "Н.Алтанхуягийг хэлмэгдүүлж, залхаан цээрлүүлж буй энэ үйлдэл бол Ардчилсан намыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй байлгах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий. Монголын ард түмэн анхаарлаа хандуулаасай. Дөрвөн жилийн хугацаанд гурав цагаадчихаад байхад дөрөвдэх удаагаа шүүгдэж байгаа хэрэг одоогоор Монголд байхгүй байх.

Дөрвөн жил үргэлжилж байгаа хэргийг хянан шийдвэрлэх явцад Н.Алтанхуягийг гурван удаа цагаатгалаа. Н.Алтанхуяг нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн кандидат учраас эрх баригч МАН шүүхийн цагаатгасан шийдвэрийг үл зөвшөөрч, хэргийг удаашруулж байна гэж Ардчилсан намын мянга, мянган гишүүд үзэж байна" гэлээ.