Жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургаадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.
Иймд иргэн та ой, хээрийн бүсэд зорчих, аялал, амралт зугаалгаар явах үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангаж,
-Ил задгай гал түлэхгүй байх
-Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах
- Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх
- Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг сайтар хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
