Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хэлэлцээ хийлээ.
Монгол, Хятадын харилцаа бол зөвхөн сайн хөрш гэхээс илүү харилцан итгэлцэл, тогтвортой хамтын ажиллагаан дээр тогтдог хөгжлийн түншлэл юм. Энэ хүрээнд парламент хоорондын харилцааг шинэ түвшинд гаргаж, байнгын хороод, найрамдлын бүлгүүд, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү бодит агуулгатай болгоход анхаарч байна.
Уулзалтаар талууд хил дамнасан төмөр замын холболт, худалдаа, эрчим хүч, ногоон шилжилт, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлт зэрэг эдийн засгийн чухал төслүүдийг урагшлуулах нь хоёр талын нийтлэг ашиг сонирхол гэдэг дээр санал нэгдэв.
