Английн хоёрдугаар лиг буюу Чемпионшип дивизонаас премьер лигт дэвших эрхийн төлөөх плей-офф шатны тоглолтууд болж байгаа билээ. Гурваас зургадугаар байрт бичигдсэн дөрвөн баг хасагдах шатны тоглолт хийж, дээд лиг рүү дэвшдэг.
Тэгвэл “Астон Вилла”, “Фүлхэм” клубүүд хэн нь дээд лигт орохоо үзэх тоглолтыг хийхээр боллоо. “Астон Вилла” клуб “Мидлсбро”-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 1:0-ээр хожсон. Тэгвэл “Фүлхэм” клуб “Дерби Каунти”-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:1-ээр хожиж, гарч ирээд байгаа юм.
Хоёр багийн тоглолт энэ сарын 26-ны бямба гарагт “Уэмбли” цэнгэлдэхэд болох билээ. Энэ улиралд дээд лиг рүү “Вулверхэмптон” болон “Кардифф” клубүүд дэвшсэн. Харин гурав дахь багаар “Астон Вилла, “Фүлхэм” гэсэн хоёр клубын нэг нь тодрох билээ.