Англи тэнцэж, Бельги хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-13

"Үндэстнүүдийн лиг" тэмцээний зарим хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А2 хэсэгт багтсан Бельгийн шигшээ баг талбайдаа Швейцарийн багийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсэгтээ хоёр хожиж, 6 оноотой тэргүүлж байна. Тоглолтын 58, 84 дэх минутад Лукаку хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл А4 хэсэгт багтсан Английн шигшээ баг Хорватын талбайд зочилж, хэсгийн хоёр дахь тоглолтоо хийлээ. Испанийн шигшээд хожигдоод байсан хоёр баг энэ удаад гоолгүй тэнцлээ.  Ингэснээр нэг нэг оноотой болж байна.