ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэт халуун өдрүүд үргэлжлэх учраас наршихгүй байхыг зөвлөв

O.Admin
5 цагийн өмнө

Ойрын өдрүүдэд нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, хэт халах төлөвтэй байгаа тул нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

1. НАРНААС ХАМГААЛАХ БОЛОН ХУВЦАСЛАЛТ

Нарны шууд тусгалаас зайлсхийх: Өдрийн хамгийн халуун цагуудад буюу 11:00 – 16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх хэрэгтэй.

ЗӨВ ХУВЦАСЛАХ: Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх.

ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ: Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос (SPF 30+) түрхэх.

2. ХООЛ ХҮНС БА ШИНГЭНИЙ ХЭРЭГЛЭЭ:

БАЙНГЫН ШИНГЭН УУХ: Цангаагаа тайлагдахыг хүлээлгүйгээр өдрийн турш буцалсан бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух.

Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг).

ХӨНГӨН ХООЛЛОХ: Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх.

3. АХУЙН БОЛОН ӨДӨР ТУТМЫН ДЭГЛЭМ:

ӨРӨӨ ТАСАЛГААГ СЭРҮҮН БАЙЛГАХ: Өрөө тасалгааг сэрүүн байлгах: Нартай талын цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН : Биеийн хүчний ажил болон бэлтгэл сургуулилтыг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх.

АВТОМАШИНД АНХААРАХ: Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг хэзээ ч ганцаarr нь үлдээж болохгүй.

Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний агаарын сэрүүцүүлэг, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.

Наранд цохиулсан шинж тэмдэг (толгой эргэх, дотор муухайрах, судасны цохилт түргэсэх, арьс улайж халуурах) илэрвэл нэн даруй сэрүүн газарт шилжиж, хүйтэн жин тавих бөгөөд шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад (103☎️          <div class=