Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах "Шуурхай штаб"-ын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохин байгууллаа.
Өнгөрсөн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод нийт 74 вагон АИ-92 шатахуун буугаад байна. Өнөөдөр өдрийн 14 цаг 30 минутанд дахин 19 вагон АИ-92 шатахуун ирээд байна. ОХУ-аас шатахууны татан авалтууд нэмэгдэж эхэлсэн учраас нийслэл Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн ШТС-уудад нөхөн хангалт хийх ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэх үүргийг ААН-үүдэд өглөө.
Энэ хүрээнд шатахуун тээврийн машиныг саадгүй нэвтрүүлэхэд ТЦА-ыг анхаарал хандуулах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх үүрэг, чиглэлүүдийг өгсөн байна. Үндсэндээ ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болоод орон нутагт шатахууны хангалт, түгээлтийг хэвийн түвшинд шилжүүлэхээр ажиллаж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан "Шуурхай штаб"-ын зүгээс шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгох болон ₮50000 хязгаартай олгох зохицуулалтыг авч хэрэгжүүлсний үр дүнд шатахууны хүртээмжийг нэмэгдүүлж чадсан. Тэгвэл энэхүү зохицуулалт 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжилж, ням гарагаас эхлэн бүх ШТС-ууд дугаарын болоод үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгож эхэлнэ.
Монгол Улс БНХАУ-аас сар тутамд 71000 тонн газрын тосны бүтээгдэхүүн авах хүсэлтийг илэрхийлсэн. Энэ хүрээнд яриа хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөдгурван боомтоор дамжуулан БНХАУ-аас сар бүр 75000 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлон авах бололцоотой гэдгийг мэдэгдсэн байна.
