МУГТ Д.Сумъяа удахгүй хуримаа хийнэ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-17

Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа ирэх наймдугаар сарын билэгт сайн өдөр хуримаа хийхээр товложээ.
 

Тодруулбал, түүний найз залуу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, жүдо бөхийн ОУХМ, аймгийн харцага Х.Цогтгэрэл саяхан хадмындаа очиж, хадаг тавьсан гэнэ.
 

Хосууд нэлээд хугацаанд үерхэж байгаа аж. Хэдий тийм ч тамирчин бүсгүй хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн. Юутай ч, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан Д.Сумъяа маань тун удахгүй айлын бэр, хүний гэргий болох нь.