“Ди Си Юнайтед” клуб “ью-Йорк Сити”-г талбайдаа 3:1-ээр буулгаж авахад эзэн багийн довтлогч Уэйн Рүүний хоёр гоол оруулж, дубль хийлээ. Ингэснээр өдгөө 32 настай Англи довтлогч сүүлийн 6 тоглолтод 8 гоол оруулж, гангарч байна.
Харин энэ улирлын 19 тоглолтод тэрбээр 12 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчихөөд байгаа юм. Хамгийн чухал нь “Ди Си Юнайтед” энэ тойрогт хожсоноор плей-офф шатанд орох эрхээ авч байгаа аж.