Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байгаа билээ. Өчигдөр орой эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Шоовдор манай чөлөөтийнхний хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Манай бөх 1/8 шигшээд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр буюу сүүлийн оноогоор ялсан бол шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) хожсон юм. Харин хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдсан. Гэвч хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялснаар бөмбөрцөгт нэрээ дансалж, дэлхийн медальтан боллоо.