Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Е хэсгийн гуравдугаар тойргийн хоёр тоглолт болсон.
Энэ хэсэгт тун ч өнгөтэй байгаа Голландын “Аякс” клуб талбайдаа Португалын “Бенфика”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 90 дэх минутад Мазрауи оруулж, багтаа ялалт авчирсан юм.
Тэгвэл нөгөө талд Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб “АЕК” багийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ийнхүү тэд хоёр дахь хожлоо авч, 7 оноотойгоор хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 61 дэх минутад Мартинес тооны харьцааг нээсэн бол 2 минутын дараа Левандовски нэгийг нэмжээ.