Аваргуудын лигийн энэ улирлын хамгийн анхаарал татсан тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Учир нь “Ювентус”-т очоод байгаа Роналдо шинэ багийнхаа хамтаар “Олд трффорд” цэнгэлдэхэд зочилсон юм. Хуучин багийнхаа эсрэг тоглосон энэ тоглолтод “Ювентус” өрсөлдөгчөө 0:1-ээр хожиж, “Улаан чөтгөрүүд”-ийг гомдоолоо.
Ингэснээр Италийн баг хэсгийн эхний гурван тоглолтод бүгдэд нь хожиж, 100 хувийн амжилттай явна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 17 дахь минутад Дибала оруулжээ. “Манчестер Юнайтед”-ын хувьд хожигдсоноор 4 оноотой үлдлээ.
Тэгвэл нөгөө талд Швейцарийн “Янг Бойз” клуб талбайдаа Испанийн “Валенсия”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 26 дахь минутад Батшуайи гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 55 дахь минутад Оаро торгуулийн цохилтоос тэнцүүлжээ.
Н.Пунцагболд