Хөлбөмбөгийн ДАШТ ирэх сарын 14-нд ОХУ-д эхлэх билээ. Тэгвэл энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Португалын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорчээ. Роналдогоор ахлуулсан Европын аваргууд дэлхийн аваргад дээгүүр өрсөлдөх магадлалтай баг юм.
Багийн ахлагч Роналдогийн форм сайн байгаа. Түүнээс гадна, Европын аваргад түрүүлсэн багаас цөөнгүй хэдэн тоглогч Английн премьер лигт тоглож байгаа. Мөн Андре Силва гэдэг чадварлаг довтлогч тэдний урд шугамд гарах учраас довтолгооны шугам улам хүчирхэг болсон гэхэд болно.
Хаалгач: Антони Лопеш (Лион), Бету (Гезтепе), Руй Патрисиу (Спортинг)
Хамгаалагч: Бруну Алвеш (Рейнжерс), Седрик Суарез (Саутгемптон), Жозе Фонте (Далянь Ифан), Мариу Руй (Наполи), Пепе (Бешикташ), Рафаэл Геррейру (Боруссия Дортмунд), Рикарду Перейра (Порто), Рубен Диаш (Бенфика)
Хагас хамгаалагч: Адриен Силва (Лестер), Бруну Фернандеш (Спортинг), Жоау Мариу (Вест Хэм), Жоау Моутинью (Монако), Мануэл Фернандеш (Локомотив), Вильям Карвалью (Спортинг)
Довтлогч: Андре Силва (Милан), Бернарду Силва (Манчестер Сити), Криштиано Роналдо (Реал), Желсон Мартинш (Спортинг), Гонсалу Гедеш (Валенсия), Рикарду Куарежма (Бешикташ).