Салах “Ливерпүүл”-ийн төлөө 50 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-25

Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб талбайдаа “Црвена Звезда”-г хүлээж авч, 4:0-ээр хожсон билээ.  Энэ тоглолтод Салах хоёр гоол оруулсан. Ингэснээр тэрбээр “Ливерпүүл” клубын төлөө 50 дахь гоолоо оруулсан юм.

Салах “Улаанууд”-ын төлөө 50 гоол оруулахын тулд 65 тоглолт л зарцуулсан юм байна. Тэрбээр 2017 оноос хойш “Ливерпүүл”-д хүчин зүтгэж байгаа.