Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлж байна. Манайхаас эхний өдөр 48 кг-ын жинд зодоглож буй М.Уранцэцэг барилдана. Манай бөх эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Бельги болон Чилийн бөхчүүдийн ялсантай нь барилдах юм.
Энэ удаагийн Абу Дабигийн "Их дуулга"-ын 48 кг-д Японоос тамирчин ирээгүй. Харин Г.Отгонцэцэг, олимпын аварга Пауло Парето тэргүүтэй шилдгүүд оролцож байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Хэрлэн, 66-д Д.Төмөрхүлэг нар барилдахаар мэдүүлэгт багтсан байсан ч тэмцээндээ оролцсонгүй. Тэмцээний хэсгийн барилдаан 15:00 цагаас эхэлнэ.