Английн "Тоттенхэм" клуб "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд өөрийн талбайн 2018 оны үлдсэн тоглолтуудаа хийх ажээ. Учир нь шинэ цэнгэлдэхийн ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
"Тоттенхэм"-ийн Ерөнхийлөгч Даниел Леви "Харамсалтай нь бид шинэ цэнгэлдэхдээ ойрын үед тоглолтоо хийх боломжгүй боллоо. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд заасан хугацаа өнгөрчихлөө. Бид ажлаа хурдлуулахыг шахаж байгаа ч яг хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй байна" хэмээн ярьжээ. Лондоны багийн шинэ цэнгэлдэх 62 мянган үзэгчийн суудалтай.