Абу Дабигийн "Их дуулга" тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж байгаа Г.Одбаяр дөнгөж сая Азербайжаны бөх Телман Валиевыг базари үнэлгээгээр буулгаж авч, шөвгийн наймд шалгарлаа.
Манай бөх А хэсгийн аваргын төлөө Оросын жүдоч Муса Могушковтай барилдана. Могушков шөвгийн 16-д Арсен Хазаряныг дарах мэхээр цэвэр ялж гарч ирсэн юм.