“Сити”, “Тоттенхэм”-ийн талбайгаас хожилтой буцлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-30

Английн премьер лигийн 10 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Тоттенхэм” клуб талбайдаа “Манчестер Сити”-г хүлээж авсан. Лондоны баг хожиж гэмээнэ Манчестер хотын клубт анхны ялагдпыг нь амсуулах байлаа. Гэвч чадалгүй талбайдаа 0:1-ээр хожигдлоо.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Марез 6 дахь минутад оруулжээ. Ингэснээр “Сити” 26 оноотой болж, хүснэгтийг гоолын зөрүүгээр тэргүүлж эхэллээ.  Харин “Тоттенхэм” 21 оноотой тавдугаар байрт бичигдэж үлдлээ.