Италийн Сери А лигийн нэгдүгээр тойрогт болох ёстой байсан хойшилсон “Милан” болон “Женоа” клубын тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэхүү тоглолтод “Милан” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, гурван оноо авсан юм.
Ингэснээр 18 оноотой болж, 4 дүгээр байрт бичигдэж эхэллээ. Тоглолтын 4 дэх минутад Сусо гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 56 дахь минутад “Милан”-ы хамгаалагч Романьоли өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тооны харьцаа тэнцсэн. Гэвч 90 дэх минутад тэрбээр алдаагаа засч, “Женоа”-гийн хаалгыг мялааснаар багтаа ялалт авчирлаа.