Английн лигийн цом EFL Cup тэмцээний 1/8 шигшээн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө болллоо. Премьер лигийн томчуудаас “Арсенал” клуб талбайдаа “Блэкпул”-ыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн найм руу орлоо. Тоглолтын 33 дахь минутад Лихтштайнер гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 50 дахь минутад Смит-Роу нэгийг нэмжээ. Харин зочин багаас 66 дахь минутад О`Коннор нэр төрийн ганц гоол оруулсан юм.
Тэгвэл Лондоны өөр нэг баг болох “Челси” клуб талбайдаа “Дерби”-г хүлээж авч, 3:2-оор хожлоо. Эзэн багийн оруулсан гурван гоолын хоёрыг нь “Дерби” клубын хамгаалагчид өөрийнхөө хаалганд хийсэн. Тоглолтын 5 дахь минутад Томори, 21 дэх минутад Кио оруулсан. Харин Фабрегас 41 дэх минутад хожлын гоол оруулжээ. Зочин багаас Мэрриотт 9, Уогхорн 27 дахь минутад нэг нэг гоол оруулсан юм.
“Тоттенхэм”-ийн хувьд “Вест Хэм”-ийн талбайд зочилж, 1:3-аар хожлоо. Тоглолтын 16, 54 дэх минутад Сон хоёр гоол оруулсан. Тэгвэл 71 дэх миунтад Перес хариу гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч Льоренте 75 дахь минутад гоолдож, “Тоттенхэм” шөвгийн наймд үлдлээ.
Бусад тоглолтын үр дүн
Борнмут 2-1 Норвич
Мидлсбро 1-0 Кристал Палас