“Манчестер Сити” бутниргэж, “Челси” ээлжит хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-05

Английн премьер лигийн 11 дүгээр тойргийн зарим тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб талбайдаа “Саутгэмптон”-ыг хүлээж авч, 6:1-ээр бутниргэлээ. Ингэснээр 29 оноотой болж, тэргүүллээ хадгаллаа.

Тоглолтын 6 дахь минутад Худт өөрийн хаалгандаа авто гоол оруулсан. Харин 12 дахь минутад Агуэро энэ улирлын премьер лигийн 7 дахь гоолоо оруулав. Ердөө 6 минутын дараа Давид Сильва дахин нэгийг нэмсэн. Тэгвэл 30 дахь минутад Ингз торгуулийн цохилтоос “Саутгэмптон”-ы нэр төрийн ганц гоолыг оруулсан юм.  Түүнээс хойш 45, 67 дахт минутад Стерлинг дубль хийж, 6 гоолтой болж ирсэн бол Сане 90 дэх минутад гүйцээжээ.

Улирал эхэлснээс хойш хожигдоогүй байгаа “Челси” клуб энэ тойрогт “Кристал Палас”-ыг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр хожлоо.  Ингэснээр 27 оноотой болж, гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж эхлэв. Тоглолтын 32, 65 дахь минутад Мората хоёр гоол оруулж, Педро 70 дахь минутад гүйцээсэн. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг Таунсенд 53 дахь минутад оруулжээ.