"Байерн Мюнхэн" Е хэсгийг тэргүүлж эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-08

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн сүүлийн дөрвөн хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Е хэсгийн тэргүүн баг Германы "Байерн Мюнхэн" клуб хэсгийн дөрөв дэх тоглолтоо талбайдаа Грекийн "АЕК"-тай хийлээ. 

Энэ тоглолтод "Байерн" өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авснаар 10 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 31 дэх минутад Левандовски торгуулийн цохилтоор гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Улмаар 71 дэх минутад дахин нэгийг нэмж, дубль хийсэн юм. 

Нөгөө талд Португалын "Бенфика" клуб талбайдаа Голландын "Аякс"-ыг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Талбайдаа ердөө л тэнцсэн "Бенфика" 4 оноотой болсон бол зочин баг 8 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна.