Аваргуудын лигийн F хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийн тэргүүн баг болох Английн аварга "Манчестер Сити" дөрөвдүгээр тойрогт Украины "Шахтёр"-ыг талбайдаа хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдэв.
Тоглолтын 13 дахь минутад Сильва тооны харьцааг нээсэн. Харин Габриэл Жесүс 24, 72, 90 дэх минутад гурван гоол оруулж, хет-трик толилууллаа. Гэхдээ хоёр гоолыг нь торгуулийн цохилтоос оруулсан юм. "Сити"-гийн үлдсэн хоёр гоолыг Стерлинг 48, Махрез 84 дэх минутад оруулсан юм.
Нөгөө талд Францын "Лион" клуб талбайдаа Германы "Хоффенхайм"-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр "Лион" 6 оноотой болж, хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол "Хоффенхайм" 3 оноотой байна. Тоглолтын 19 дэх минутад Набиль Фекир тооны харьцааг нээсэн бол 28 дахь минутад Ндомбеле нэгийг нэмжээ. Гэвч Крамарич 65 дахь минутад тооны харьцааг ойртуулж, Кадержабек 90 дэх минутад тэнцүүлсэн байна.