Жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн Ташкент хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манайхаас гарч барилдаж буй 60 кг-ын хоёр эхний учраагаа ялж, шөвгийн наймд үлдлээ. А хэсгийг тэргүүлсэн Д.Амартүвшин эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Азербайжаны Ахмад Юсифовыг нэмэлт цагт торгуулиар ялж, шөвгийн наймд шалгарлаа. Хэсгийн аваргын төлөө Киргизстаны Отар Бестаевтай барилдана.
Тэгвэл Г.Болдбаатар аваргын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт эзэн орны бөх Достан Рузиевыг цэвэр ялснаар шөвгийн наймд үлдлээ. Хэсгийн аваргын төлөө манай бөх Тайванийн Ян Юү Вейтэй барилдана.