Г.Болдбаатар финалдаж, Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-09

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн тэмцээний  хэсгийн барилдаанууд өндөрлөж байна. Манайхаас өнөөдөр 5 бөх гарч барилдсанаас гурав нь медалийн төлөө шалгарч үлдлээ. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан дэлхийн аварга Г.Болдбаатар урамтай сайхан барилдаж, финалд шалгарлаа. Манай бөх хагас шигшээд Лука Хейзег базари үнэлгээгээр буулгаж авч, финалд үлдсэн. Аваргын төлөө Узбекистаны алдарт бөх Диёорбек Урузбоевтэй барилдахаар боллоо.

Тэгвэл 60 кг-д барилдсан Д.Амартүвшин хагас шигшээд Урузбоевт ялагдсан. Харин хүрлийн төлөө Тайванийн бөх Ян Юун Вейтэй барилдахаар боллоо. 66 кг-д барилдсан Д.Алтансүхийн хувьд торгуулийн тойрогт Жоао Крисостомог буулгаж авснаар хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ. Манай бөх хүрэл медалийн төлөө Азербайжаны Нижат Шахализадатай барилдана.