Н.Дагвасүрэн, Б.Мөнгөнчимэг нар аваргын төлөө барилдахаар шалгарч үлдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-10

Узбекистаны нийслэл Ташкент хотноо жүдо бөхийн Гран-при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр манайхаас дөрвөн бөх гарч барилдаж, хоёр нь финалд шалгарч үлдлээ.  Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглосон Н.Дагвасүрэн урамтай сайхан барилдаж, финалд үлдэв. 

Манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Испанийн Жозе Мариаг ялсан. Харин гуравдугаар тойрогт Монтенегрогийн Сржаныг хожсон бол хэсгийн аваргын төлөө Австрийн Шамил Борчасвилиг ялсан. Хагас шигшээд Киргизстаны Владимир Золоевыг торгуулиар ялж, финалд шалгарлаа. Н.Дагвасүрэн аваргын төлөө Казахстаны бөх Дидар Хамзатай барилдана. 

Б.Мөнгөнчимэгийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин хоёрдугаар тойрогт Германы Надия Базунскиг ялсан бол хэсгийн аваргын төлөө Австрийн Катриныг хожсон. Улмаар Словены Андрежа Лексиг ялж, финалд үлдлээ. Аваргын төлөө манай бөх Италийн Мариатай барилдана.