Бэртэлтэй байгаа “Манчестер Сити”-гийн хагас хамгаалагч Кевин Де Брюйне товлосон хугацаанаасаа өмнө эдгэрч, талбайд гарч магадгүй байгаа ажээ. The Guardian-ы мэдээлснээр Бельгий эрийн өвдөгний бэртэл эдгэрч байгаа бөгөөд ирэх сарын 4-нд “Уотфорд”-ын эсрэг тоглох боломжтой гэнэ.
Тэрбээр энэ сарын 1-ний өдөр болсон лигийн цомын тэмцээнд “Фүлхэм”-тэй хийсэн тоглолтын үеэр бэртэл авсан юм. Тиймээс 6 долоо хоногийн хугацаанд талбайд гарахгүй гэсэн мэдээлэл гарсан билээ. Харин түүнийг ирэх сарын 8-нд болох “Челси”-гийн эсрэг тоглолтод оролцох бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм байна.