Б.Алтангадас “Буэнос-Ййрес-2018”-ыг дэнсэлнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-22

Аргентиний нийслэл Буэнос-Айрест болох өсвөр үеийнхний III олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын нэг хүн багтав. Чөлөөт бөхийн олон улсын шүүгч Баттулгын Алтангадас “Буэнос-Айрес-2018”-т дэнслэхээр болжээ. 
 

Тавдугаар сарын дундуур Узбекистаны нийслэл Ташкентэд болсон чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн АШТ-ийг шүүн явуулсан “Шар тив”-ийн 29 шүүгч видео бичлэг, тойргийн тогтоол, онол, практик гэсэн дөрвөн шалгалт өгсөн юм. Эдгээрээс тав нь аравдугаар сард өсвөр үеийнхний олимпийн наадмыг шүүх эрх авчээ. 
 

Монголын чөлөөт бөхийн шүүгчдээс хүүхдийн олимпийн наадмыг анх удаа дэнслэх Б.Алтангадас нь 2009 оноос чөлөөт бөхийн шүүгчээр ажиллаж, 2011 онд улсын, 2013 онд олон улсын шүүгч болсон юм.