Лондоны “Челси” клубын хамгаалагч Гари Кейхилл энэ өвлийн солилцооны цонхоор багаа өөрчилж магадгүй байна. Учир нь түүнийг энэ улирлын төгсгөл хүртэл зээлээр явуулж магадгүй байгаа аж.
Уг нь Кейхилл “Челси”-тэй 2019 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй. Гэвч Маурицио Сарри ирснээс хойш бараг л талбайд гараагүй. Премьер лигт энэ улиралд ердөө ганцхан тоглолтод оролцсон.
Түүнийг өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Вест Хэм”, “Саутгэмптон” клубүүд авахаар сонирхож байсан. “Фүлхэм”, “Астон Вилла” ч гэсэн сонирхож байгаа аж.