Английн шигшээ АНУ-ын багийг нөхөрсгөөр хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Шигшээ багуудын албан ёсны болон нөхөрсөг тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Английн шигшээ баг талбайдаа АНУ-ын шигшээг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Энэ тоглолтод Рүүни оролцож, шигшээ багаасаа албан ёсоор зодог тайлах үдэлтээ хийсэн юм.

Мөн “Боруссия Дортмунд” клубт гялалзаж байгаа Санчо энэ тоглолтод оролцож, өөрийгөө харууллаа. Тоглолтын 25 дахь минутад Лингард гоолдож, тооны харьцааг нээсэн. Хоёр минутын дараа Александер-Арнолд нэгийг нэмсэн юм. Түүнд гоолын дамжуулалтыг Санчо өглөө. Харин гурав дахь гоолыг Уилсон оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.