Харри Кейн Английн шигшээн төлөө  35 тоглолтод 20 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-19

Английн шигшээ баг “Үндэстнүүдийн цом”-ын тэмцээнд талбайдаа Хорваттай тулж, 2:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод Харри Кейн хожлын гоол оруулсан юм. Тэгвэл энэ жил 25 настай довтлогчийн Английн шигшээн төлөө оруулж байгаа 20 дахь гоол нь энэ байлаа.

Тэрбээр шигшээ багтаа 35 тоглолт хийхдээ 20 гоол оруулж байгаа нь энэ юм.  Мөн тэрбээр Английн шигшээн төлөө 20 болон түүнээс дээш гоол оруулсан 23 дахь тоглогч болж байгаа ажээ. “Гурван арслангууд”-ын бүх цаг үеийн мэргэн бууч нь Уэйн Рүүни. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 20 гоол оруулахын тулд 49 тоглолт хийж байжээ.