“Ювентус”-ын сонирхлын жагсаалтад Погба, Эриксен, Рамси нар багтжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-19

Италийн “Ювентус” клуб дараагийн солилцооны цонхоор төвийн хагас хамгаалалтын шугамаа хүчирхэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.  Турин хотын баг “Манчестер Юнайтед”-ын Пол Погба, “Арсенал”-ын Аарон Рамси, “ПСЖ”-гийн Адриен Рабьо нарыг сонирхож байгаа юм байна.

Рамси, Рабьо хоёрын хувьд энэ улирлын төгсгөлд чөлөөт агент болж магадгүй байгаа. Багтайгаа гэрээгээ сунгахгүй бол.  Түүнээс гадна, “Ювентус”  Кристиан Эриксеныг сонирхож байгаа гэнэ. Түүний “Тоттенхэм”-тэй байгуулсан гэрээ 2020 онд дуусах учиртай. Гэвч тэрбээр гэрээгээ шинэчлэхээр яарч байгаа юм.