Германы алдарт “Байерн Мюнхэн” клубын довтлогч Томас Мюллер шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийлээ. Өдгөө 29 настай довтлогч “Үндэстнүүдийн цом”-д Голландтай хийсэн тоглолтод Набригийн оронд 67 дахь минутад сэлгэгдэж талбайд гарсан юм.
Тэрбээр шигшээ багийнхаа төлөө 38 гоол оруулж, 36 оновтчой дамжуулалт өгчээ. Мюллер Германы төлөө 100 тоглолт хийсэн 15 дахь хөлбөмбөгч болж байгаа аж. Хамгийн олон тоглолтод оролцсон хөлбөмбөгчдийн жагсаалтыг Лотар Маттеус (150) тэргүүлж, Мирослав Клозе (137), Лукас Подольски (130) нар удаалж байна.