Токиогийн их дуулгад манай улсын 14 тамирчин хүч үзнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-21

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг томоохон тэмцээнүүдийн нэг бол Токиогийн их дуулга тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд болох аж. Тус тэмцээнд 75 орны 454 жүдоч оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 11 жүдоч, эмэгтэй гурван жүдоч нийт 14 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн аж.

 Өнгөрсөн жилийн Токиогийн “Их дуулга” тэмцээнд манай 16 жүдоч зодоглож, нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн юм.