ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-22

УИХ-ын нэгдсэн чуулган 12:00 цагт эхэллээ. Хуралдаан ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хоёр цагийн дараа ийнхүү эхлэв. Өнөөдрийн хуралдаанаар нийт 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Яг одоо хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Харин байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулж байна.