Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм.
Тус хуралдаанаар дараагийн хотын даргад хэн болох вэ гэдэг нь өнөөдөр шийдэгдэнэ. Урьдчилсан мэдээллээр МАН-ын Генсек Д.Амарбаясгалан, экс хотын дарга Ц.Батбаяр нарыг өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа юм.