НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл хуралдаан өнөөдөр 17:00 цагт хүртэл хойшлов.
Хуралдааныг хийхийн өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг эл асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн аж. Түүнчлэн зарим эх сурвалжийн мэдээллээр Хотын дарга С.Батболдыг Ерөнхий сайдад өргөдлөө өгөхөөр явсан гэх мэдээлэл байгаа юм.