Аваргуудын лигийн D хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийг тэргүүлж байсан “Порто” клуб талбайдаа Германы “Шальке”-г хүлээж авч, 3:1-ээр хожлоо. Ингэснээр хэсгээс нэгээр гарах болзлоо хангаж байна.
Тоглолтын 52 дахь минутад Эдер Милитао тооны харьцааг нээж, Корона 55, Марега 90 дэх минутад гоолджээ. Зочин багаас 89 дэх минутад Бенталеб нэр төрийн ганц гоол оруулжээ. “Шальке” хэдий хожигдсон ч гэсэн 8 оноотой үлдэж, дараагийн тоглолтоос үл хамааран хэсгээс хоёроор гарахаар боллоо.
Нөгөө талд Оросын “Локомотив” клуб талбайдаа Туркийн “Галатарасарай”-г хүлээж авч, 2:0-ээр хожлоо. Уг нь Туркийн баг хожсон бол хэсгээс гарах найдлага тээж үлдэх байлаа. Гэвч чадсангүй.