Гурван жүдоч хагас шигшээд шалгараад байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-30

Жүдо бөхийн Хонгконгийн нээлттэй тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 29 орны эрэгтэй 128, эмэгтэй 92, нийтдээ 220 жүдоч оролцож байна. Харин манайхаас эрэгтэй 14, эмэгтэй 13 жүдоч өрсөлдөж байгаа юм. 

Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж байна. Одоогоор манайхаас гурван бөх хагас шигшээд шалгарч үлдлээ. 52 кг-д барилдаж буй Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар зооны аваргын төлөө гарч ирлээ. Л.Сосорбарам хагас шигшээд Австрийн бөх Эстан Тинкатай, Б.Хорлоодой Канадын Мария Бессонтай барилдана.  Тэгвэл 63-т барилдаж байгаа Ц.Сүнжидмаа хагас шигшээд үлдлээ.  Манай бөх мөнгөн медалийн төлөө Ши Су Жиантай барилдана.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Д.Билгүүн хэсгийн аваргын төлөө Тайванийн бөх Ян Юү Вэйтэй барилдахаар шалгараад байна. Тэгвэл 66-д хүч үзэж буй Д.Төмөрхүлэг А хэсгийн аваргын төлөө Хятадын Ван Чаотай барилдана. 

Тэгвэл 73-т барилдаж байгаа Н.Хадбаатар хэсгийн аваргын төлөө Оросын Забборовтой барилдахаар шалгарч үлдээд байна. Мөн энэ жинд барилдаж байгаа Г.Чойжилсүрэн хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Николас Делпополотой барилдана.